Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Бүсчилсэн сургалт боллоо

2017-05-09

 Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас зохион байгуулж буй бүсчилсэн сургалт 2017 оны 05 дугаар 08-ны өдөр Жаргалант суманд зохион байгуулагдлаа. Уг сургалтанд Жаргалант, Заг, Галуут, Гурванбулаг, Баянбулаг, Хүрээмарал  сумдын ИТХ-ын дарга, ИТХ-ын Нарийн бичгийн дарга нар, ЗДТГ-ын дарга нар оролцсон.
        Сургалтаар нутгийн өөрөө удирдах байгууллагын 2017 оны зорилт, үйл ажиллагааны чиглэл, khural.mn сайтын өнөөгийн байдал цаашид хөгжүүлэх арга зам, Олон нийттэй харилцах хэлтсийн чиг үүрэг, иргэдийн оролцоо, Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаа, өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудал, сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тайлан, мэдээ, аймаг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчдийн хуралдааны шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил, тайлан мэдээ, Архив албан хэрэг хөтлөлтийн стандарт зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгуулагдлаа.
      Энэхүү сургалтын зорилго нь Нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг бэхжүүлэх, ажлын уялдаа холбоог хангах, харилцан туршлага солилцоход оршино.


     

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%