Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Жаргалантын хүүхдүүд чууллаа

2017-04-27

Хүүхэд гэр бүлийн сайн сайхан амьдрах орчин нөхцөлийг сайжруулж, тэдний эрхийг хангаж ажиллах , хүүхдийн эрхийг хамгаалах, тэдний авъяас чадварыг нээн хөгжүүлэх зорилгоор “Сумын хөгжилд-хүүхэд бидний оролцоо” хүүхдийн чуулганыг сумын ИТХурал, ЗДТГазар, Байдраг ахлах сургууль, Цэцэрлэг, соёлын төв, Хүүхдийн төлөө зөвлөл, ХХХБаг хамтран амжилттай зохион байгууллаа. Чуулганыг сумын Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Д.Сайнбилэг нээж үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ: Хүүхэд бидний ирээдүй, өнөөдөр сумын нийт хүн амын 32.2 хувийг эзэлж байгаа хүүхэд багачууд маань суманд цувралаар зохион байгуулагдаж буй ээлжит чуулгандаа оролцож , Хүүхдийн эрхийн тухай болон хүүхэд хамгааллын тухай хуулийн мэдлэгээ бататгаж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаа нь өнөөгийн өсвөр үеийнхний ололт амжилт юм. Хүүхдүүд та бүхний чуулганаа угтаж зохион байгуулсан уралдаан тэмцээн, Байдрагийн гол дагуу орчны цэвэрлэгээг өөрсдийн санал санаачилгаар цэвэрлэн байгаль эх дэлхийтэйгээ харьцах боловсрол олж авсан зэргээс харж, та бүгдээр бахархаж байгаагаа энэ ялдамд илэрхийлье” гээд чуулганы үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Тус чуулганы үеэр Байдраг ахлах сургуулийн үйл ажиллагааны талаар захирал С.Оюун, Хүүхэд хамгааллын тухай хуулиар БНАжилтан Г.Нарангэрэл, Хүүхдийн эрхийн тухай хуулиар ХӨУБ-ын чиглүүлэгч багш Ш.Уранчимэг, “Цахим орчны зохистой хэрэглээ” сэдвээр НТБНэгжийн менежер Б.Сайханцэцэг, сумын Хүүхдийн төлөө зөвлөлийн эхний улиралд хийсэн ажлын тайлангаар НБМэргэжилтан Д.Пагмасүрэн, “Шүд эрүүл бол бие эрүүл” шүдээ зөв угаах аргачлалаар Байдраг ахлах сургуулийн эмч Ц.Намжилмаа, өсвөрийн эмч бүлгийн сурагчдын үзүүлэх сургууль, “Цахим гадуурхал цаашаа, Би найзыгаа шоглодоггүй” илтгэлийн уралдааны тэргүүн байрын илтгэлүүд, Номтой нөхөрлөе”аяны хүрээнд “Бэлэг бэлгийн дээд” ном хандивлах ажлууд тус тус хийгдлээ. Чуулганаас сумын хүүхдийн элч болон аймгийн хүүхдийн чуулганы төлөөлөгчийг сонгосон бөгөөд Хүүхдийн элчээр Олз-баялаг, ХХК-ны захирал А.Хосэрдэнэ, төлөөлөгчөөр М.Билгүүн нар сонгогдлоо. Мөн энэ үеэр шилдэг тэргүүний багш сурагчид, эцэг эхчүүдийг шагнаж урамшууллаа. хүүхдэд ээлтэй багш номинацид багш О.Оюунаа, М.Балжинням, “Оюунлаг сурагч” –аар Байдраг ахлах сургуулийн сурагч П.Оюунгэрэл, М.Энхжин,”Эрүүл мэндийг дэмжигч сурагч”-аар Б.Орхонцэцэг, Д.Анударь, “Ажилсаг сурагч”-аар А.Баатарсүрэн У.Хулан, “Энэрэнгүй сурагч”-аар Б.Эрдэнэбаяр, А.Хүслэн, “Байгаль экологид ээлтэй сурагч”-аар Ү.Номинэрдэнэ, С.Алтан-очир, “Өв соёлоо дээдлэгч сурагч”-аар Б.Анхбаяр, Б.Азжаргал, “Авъяаслаг сурагч”-аар А.Цэрэнтогтох, Ц.Баясгалан, “Хүмүүнлэг сурагч”-аар Н.Өлзйибаяр, Б.Дарьсүрэн, “Манлайлагч сурагч”-аар Ц.Тэнгисболд, Д.Болор-Уянга, Сумын”Шилдэг сурагч”-аар Ч.Баяржаргал, “Хүүхдийн анд” медалиар Дотуур байрны багш Л.Батцэцэг, трэгүүний эцэг эх ГХонгорзул, цэцэрлэгийн багш О.Баярмаа, Н.Отгонсүрэн, Нийгмийн ажилтны холбооны Шилдэг сурагч”-аар Б.Шинэ-Эрдэнэ 10 а, Б.Хажидмаа 9а, Г.Буян-Эх 8а, М.Гүнпэлмаа 7а, З.Бадамцогт 6а, Д.Энхжин 6а, У.Номиндарь 6б, Х.Номинэрдэнэ 4а, У.Өсөхбаяр 3а, Н. Ууганцэцэг 2б, Б.Моломжамц 2а, Ж.Номинзаяа 4б, Н.Биндэръяа 5а, Д.Азбаяр 3б, Х.Сайнзаяа 3а, С.Уранцэцэг 4а нар тус тус шалгарч шагнагдлаа. Чуулган угтсан “Цахим гадуурхал цаашаа, Би найзыгаа шоглодоггүй илтгэлийн уралдааны тэргүүн байранд 12а ангийн сурагч П.Оюунгэрэлийн face book хэрэглээг мэдлэг болгох нь, дэд байранд 11а ангийн сурагч А.Долгорын Цахим гадуурхал, гутгаар байранд 12б ангийн н.Анхзаяагийн Цахим донтолт, 6-9-р ангийн сурагчдын зургаан бүлгийн 48 сурагчид оролцсон “Цахим гадуурхал цаашаа” дэвжээ тэмцээний 1-р байранд М.Балжинням багштай 6б ангийн “Бид монголын ирээдүй” баг, 2-р байранд Д.Амардэлгэр багштай 8а ангийн “Fan energy”баг, 3-р байранд О.Оюун багштай 6а ангийн “108” багууд тус тус шалгарлаа. Бэлэг бэлгийн дээд ном” аянд сумын ИТХ-ын дарга Ж.Уранчимэг 50000 төгрөгний , ЗДТГазар 216000 төгрөгний , соёлын төв 42000 төгрөгний номыг ирээдүй хойч үеийхээ боловсролд хандивлалаа. Чуулганд сумын ИТХ-ын дарга Ж.Уранчимэг-100000 төгрөг, Засаг дарга Д.Сайнбилэг 50000 төгрөг, оны шилдэг жолооч О.мөнхбатын гэр бүлээс 20000 төгрөг, ХАЭХМэргэжилтэн Ш.Оюунцэцэгийн гэр бүлээс 84000 төгрөг, Хүүхдийн элч А.Хосэрдэнэ 18000 төгрөгийг хандивлалаа.
Ийнхүү Жаргалант суманд цувралаар зохион байгуулагдаж буй чуулгануудын 3 дахь нь амжилттай болж өндөрлөлөө.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

                                                                                                  Мэдээ бичсэн:  Нийгмийн хөгжлийн ажилтан Д.Пагмасүрэн

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%