Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хэлэлцүүлэг

2021-05-14/2021-06-01

Малын тоо толгойн татварын хэмжээг тогтооход иргэдийн санал авах тухай /цахимаар/

Малын тоо толгойн албан татварын тухай хууль 2020 оны 11 дүгээр сарын 03-нд батлагдаж, 2021 оны 01 дүгээр сарын 01-ээс дагаж мөрдөхөөр хуульчдагдсан.
Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д "Нэг малын тоо толгойд тухайн татварын жилд ногдуулах албан татварын хэмжээ нь 0-2000 төгрөг байна", 6.2-т "Албан татварын хэмжээг энэ хуулийн 6.1-д заасан хязгаарт багтаан сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал малын төрөл тус бүрээр тогтооно" гэж заасны дагуу Малын тоо толгойн албан татварын хэмжээг тогтоохтой холбогдуулан иргэд, олон нийтийн оролцоог хангаж, санал авах ажлыг зохион байгуулахад оршино.
Иймд сумын малчин, мал бүхий иргэн та малын төрөл тус бүрээр 1 малд ногдуулах албан татварын хэмжээний талаар өөрийн саналаа илэрхийлнэ үү.

Файл хэлбэрээр татаж авах
Саналууд: 5
Д.Батаа 3 дугаар баг
2021-05-17 10:14:24
Тодорхой хэмжээний татвар авах нь зүйтэй

Nymchargia 4
2021-05-17 15:20:51
Ene jildee tatvar avahgui baival esvel bur baga ? malbuhii irged malchidin sanal chuhal baihaa malin horogdol neleed baigaa jiliin etsest toologdsonoor gevel bur hund

Ж.Сүхбаатар 3-р баг
2021-05-17 15:34:30
Бог 500 Бод 800

Наран 4
2021-05-18 09:52:53
Бог-300 Бод-1000

Хурал админ 3
2021-05-25 11:04:42
Манайхан санал бичихдээ адуу, үхэр, хонь, ямаа гээд төрөл тус бүр дээр саналаа бичвэл зүгээр байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%